12 ДУГААР САРЫН БАЙДЛААР ОРОН СУУЦНЫ ҮНЭ ӨССӨН ҮЗҮҮЛЭЛТЭЙ БАЙНА.

12 ДУГААР САРЫН БАЙДЛААР ОРОН СУУЦНЫ ҮНЭ ӨССӨН ҮЗҮҮЛЭЛТЭЙ БАЙНА.

Улаанбаатар /МОНЦАМЭ/, Үл хөдлөх хөрөнгийн Тэнхлэг зууч компани 2017 оны 11 дүгээр сарын “Орон сууцны үнийн индекс”-ийн  судалгааны үр дүнг олон нийтэд танилцуулсаныг та бүхэндээ давхар хүргэж байна.

  Тус судалгаагаар Орон сууцны үнийн ерөнхий индекс 11 дүгээр сарын байдлаар өмнөх  сараас 0.2 хувиар  өнгөрсөн оны мөн үеэс 0.2 хувиар өссөн байна. Ийнхүү орон сууцны үнийн индекс өсөхөд тухайн сард зах зээлд нийлүүлэгдсэн шинэ болон хуучин орон сууцны үнэ өссөн нь голлон нөлөөлсөн гэдгийг судлаачид онцоллоо.

  Өнгөрсөн сарын үзүүлэлтээр шинэ орон сууцны 1м.кв дундаж үнэ  2 сая 201 мянган төгрөг болсон нь өмнөх сараас 1.06 хувиар, өмнөх оны мөн үеэс 6.77 хувиар өсчээ. Шинэ орон сууцны үнийн индекс 1,16 гарсан нь өмнөх сараас 0.20 хувиар, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 0.26 хувиар өссөн  байна. Тухайлбал Сүхбаатар дүүрэгт шинэ орон сууцны 1м.кв-ийн дундаж үнэ хамгийн өндөр байгаа бол Сонгино хайрхан дүүрэгт хамгийн бага байна.  Харин хуучин 2 өрөө байрны дундаж үнэ нь өнгөрсөн сард 71 сая 223 мянган төгрөг болж өмнөх оны мөн үеэс 4.17 хувиар, өмнөх сараас 0.89 хувиар буурсан үзүүлэлт гарчээ. Сүхбаатар дүүрэгт хуучин 2 өрөө байрны дундаж үнэ хамгийн өндөр байгаа бол Сонгино хайрхан дүүрэгт хамгийн бага байна. Хуучин орон сууцны үнийн индекс 0.92 хувьтай гарсан нь өмнөх сараас 0.47 хувиар өссөн бол өнгөрсөн оны мөн үеэс 0.50 хувиар буурсан үзүүлэлт гарчээ.

  2016 онтой харьцуулбал энэ онд шинэ орон сууцны борлуулалт 10 хувиар буурсан бол хуучин орон сууцны  борлуулалт нэмэгджээ.Эдийн засаг тогтворжиж буй нь орон сууцны борлуулалтад эерэгээр нөлөөлснөөс гадна хуучин байрны үнэ буурсантай холбоотой эрэлт ихтэй байна. 8-9 дүгээр сард орон сууцны борлуулалт, ялангуяа "Хаус"-ын борлуулалт сайн байсныг ҮХХ зууч компаниудаас мэдээллээ. Зах зээлд 20 мянга гаруй орон сууцны барилгын ажил хүлээгдэж буйгаас бүрэн ашиглалтад орсон нь 5100 айлын орон сууц байгаа аж.

Орон сууцны үнийн индексийн тооцоололд тухайн сард Улаанбаатар хотод борлуулагдахаар зах зээлд нийлүүлсэн шинэ, хуучин нийт 4881 орон сууцны мэдээллийг хамруулжээ.